Боксчин Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөө Болгарын тамирчинтай өрсөлдөнө

2018/02/24
Болгарын нийслэл Софи хотод “Странджа-2018” боксын олон улсын тэмцээн болж байна. Энэ тэмцээнд дасгалжуулагч Нанзадмаагийн Баяраагийн удирдлага дор Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, “Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар нар өрсөлдөж байгаа юм. Өчигдөр тэмцээний хагас шигшээ тулаан өрнөж, Э.Цэндбаатар Казахстаны боксчныг илт илүүрхснээр хүрэл медалийн болзол хангалаа. Тэрээр өнөөдөр мөнгөн медалийн төлөөх тулаанд тэмцээн зохион байгуулагч орны тамирчинтай хүч үзнэ. Харин Б.Чинзоригийн хувьд Украины боксчинд ялагдсанаар медалиас мултрав. Украин эрийн хөмсөг задарсан тул оноо тоолсноор манай Б.Чинзориг ялагдал хүлээсэн байна. Б.Чинзориг маань хэдхэн хоногийн өмнө Унгарт болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна