Үнсэлтийн талаарх таны мэдэхгүй 25 баримт

2018/02/24
Хүний зүрхийг булгилуулж, минут тутам хэвийн хэмжээнээс нэг литр илүү цус оргилуулж чаддаг зүйл юу вэ? 
Түүгээр ч үл барам хүний 28 төрлийн булчинг зэрэг хөдөлгөөнд оруулж, цусны даралтыг огцом нэмэгдүүлж чаддаг зүйл юу вэ? 
Хүний биед адреналин бодис ихээр ялгаруулж, их хэмжээний илчлэгийг гадагшлуулан турахыг хүсдэг хүмүүст буян үйлддэг зүйл юу вэ? 
Өглөө босоод хол газар гүйх үү? Эсвэл спортоор хичээллэх үү? 
Тэгвэл ингэж өөрийгөө зовоох шаардлага алга. Таныг хүссэн хэмжээгээр тань тураах шидтэн бол ердөө л үнсэлт. 

Ингээд үнсэлтийн талаарх 25 баримтыг дурдая.
1. Гэр бүлтэй, эхнэр, нөхрүүдийн дунд судалгаа хийж үзэхэд хосуудын 40 хувь нь үнсэлтийг хайр сэтгэлийн зайлшгүй нэг хэсэг гэж үздэг 
2. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар үнсэлцэх нь хүний сэтгэл санааны тэнцвэрийг хангаж өгдөг 
3. Хэл оролцуулж үнсэх нь секс хүсэл төрүүлдөг 
4. Эмэгтэйчүүд үнсэлцэх асуудалд эрчүүдээс илүү анхаарал тавьдаг 
5. Зарим эмэгтэй үнсэлцэж байхдаа дур ханаж чаддаг. Гэвч энэ нь харьцангуй ховор тохиолдол 
6. Үнсэлцэх үед ялгарсан эньдорфин хэмээх бодис цусанд ялгаран орж, бараг л хар тамхи татсан хүн шиг тааламжтай сайхан сэтгэгдэл төрдөг 
7. Зарим ард түмэн үнсэлтийг хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг гэж үздэггүй. Тухайлбал, Африкийн зарим омогт эрэгтэй, эмэгтэй хүмүүс үнсэлцэхээс бүр мөсөн татгалзсан байдаг 
8. Хайртай хосууд үнсэлцэж байхдаа 9 мгр ус, 0.7 гр альбулин, 0.18 гр органик бодис, 0.7 мгр өөх, 0.45 мгр давс ялгаруулдаг. Хамгийн хачирхалтай нь 250 төрлийн бактери, нян солилцдог байна. Гэвч үнсэлцэх үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаас ялгарч байгаа олон төрлийн бодис нь төдий л аюултай биш бөгөөд харин ч хоол боловсруулалтыг сайжруулж, хүний дархлаажуулалтын системд сайнаар нөлөөлдөг 
9. Үнсэлцэж байх үед А болон Б гепатит, герпес зэрэг өвчин дамждаг 
10. Үнсэлцэх хүслээ алга болгочихгуйн тулд өөрийнхөө амьсгалыг хянаж байх хэрэгтэй. Эрчүүдийн 47, эмэгтэйчүүдийн 34 хувьд нь амны эвгүй үнэр гардаг учир үнсэлцэх хүслийг алдагдуулдаг 
11. Тамхи татдаг хүний амьсгал нь тамхи татдаггүй хүнд тун ч тааламжгүй үнэртдэг 
12. Үнсэлцэхийнхээ өмнө сонгино, сармис бүү ид 
13. Таны аман дотор байгаа хүнсний зүйлийн үлдэгдэл үнсэлцэх үед төвөг удаж магадгүй 
14. Амнаас гарч байгаа эвгүй үнэрийг арилгахын тулд чихэр, бохь болон аманд цацдаг үнэртэн хэрэглэж болно 
15. Үнсэлцэхийн өмнө нунтаг кофе болон гааны навчийг бага зэрэг зажил 
16. Хоол идсэний дараа шүдээ байнга угааж бай 
17. Хайртай хүндээ “Чиний амны үнэр нэг их сайхан биш байна” гэж эелдэгээр хэлэх хэрэгтэй. “Ямар муухай үнэртэй юм бэ” гэж шууд хэлж болохгүй 
18. Эсвэл юу ч болоогүй юм шиг бохь өгч зажлуулаарай 
19. Хоол боловсруулах системд чинь хүндрэл гараа юу хэмээн алиалж болно 
20. Хэрвээ эмэгтэй хүний хацрыг эрэгтэй хүн үнсэж байвал хайр сэтгэл, үерхэл нөхөрлөлөө эрхэмлэж байгаагийн шинж 
21. Хэрэв бүсгүйнхээ духан дээр үнсвэл танд эцгийн юмуу, төрсөн ахын сэтгэлээр хандаж байгаагийн илрэл 
22. Хэрэв бүсгүй хүний гарыг эр хүн үнсвэл түүнийг нэлээд боловсон, соёлтой хүн хэмээн үнэлж болох нь. Дээд зиндааны хүмүүс “Сайн байна уу?” гэж мэндлэхийн оронд ингэж үнсдэг 
23. Дорно зүгийн эрчүүд хайртай бүсгүйнхээ хөлийг үнсэж, тэр ч байтугай хааяа захирагдах дуртай байдаг 
24. Уруул дээрх үнсэлт. Мэдээж үүнд тайлбар илүүднэ 
25. Хайр сэтгэлийн оргил үе бол үнсэлт. Үнсэлт хосуудад аз жаргал, инээд хөөр баяр баясгалан бэлэглэгч шидтэн гэдэгтэй хэн ч маргахгүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна