Д.Трамп: БНАСАУ-д ''түүхэнд байгаагүй'' хатуу хориг тавина

2018/02/25
БНАСАУ-д “түүхэнд байгаагүй хатуу хориг” тавина гэдгээ АНУ-ын ерөнхийлөгч  Дональд Трамп зарлажээ. АНУ-ын Сангийн яам БНАСАУ-тай холбоотой 56 аж ахуй нэгж болон хувь хүнд хориг тавихаар болсон байна. Энэ хоригоор дамжин БНАСАУ-ын цөмийн төслийн санхүүжилтийг таслан зогсооно гэж мэдэгджээ.

АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурдсанаар энэ удаа хөлөг онгоцны ачаа тээвэр болон худалдааны 27 аж ахуйн нэгж, 28 хөлөг онгоц, нэг хувь хүнд хориг тавих юм байна. Үүнээс гадна, АНУ-ын Сангийн яам, төрийн департмент, тэнгисийн эргийн сэргийлэлт хамгаалалтын зэвсэгт хүчинтэйгээ  хамтран “Дэлхийн усан замын тээврийн анхааруулга” нэртэй баримт бичиг нийтэлж, БНАСАУ-тай худалдаа наймаа эрхлэгчдэд хориг тавина гэдгээ сэрэмжлүүлсэн байна.  

Хоригт хамрагдсан хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн АНУ-ын нутаг дээрх буюу америк иргэний эзэмшилд байгаа хөрөнгийг нь царцааж, АНУ-ын иргэдийг тэдэнтэй арилжаа наймаа хийхийг хориглох юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна