Сургагч багш бэлтгэх хөтөлбөр элсэлтээ авч байна

2018/03/05
Ажилтныхаа гүйцэтгэлийг сайн удирдах нь байгууллага зорилго төлөвлөлтдөө хүрэх хялбар арга байдаг билээ. Харин гүйцэтгэлийг удирдахын тулд шаардлагатай мэдлэг ур чадваруудыг богино хугацаанд эзэмшүүлнэ гэдэг аливаа байгууллагын тулгамдсан асуудал.

Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллага дотоод сургалтын нэгж, хэлтсийг үүсгэн эсвэл дунд болон дундаас дээш түвшний менежерүүд ажлын байран дахь сургалт хөгжлийн ажлыг байнгын тасралтгүй хэрэгжүүлдэг туршлага нэвтрээд байна.  Иймээс ч манай байгууллагын зүгээс энэхүү туршлагыг хэрэгжүүлэн ажилтнаа хөгжүүлэх үйлийг дэмжих зорилгоор “CORPORATE TRAINER” Сургагч Багш Бэлтгэх  Хөтөлбөрийг зарлаж байна.

Сургагч багшийн хөтөлбөрт хамрагдсанаар байгууллагынхаа гол ЦӨМ МЭДЛЭГИЙГ БҮТЭЭХ, СУРГАХ, СУРГАЛТ УДИРДАХ АРГА ЗҮЙН цогц мэдлэгт суралцаж, сургалтын арга зүйн тэргүүн туршлагуудтай танилцах болно.
 


Сургалт 2018 оны 03-р сарын 09-нөөс 16-ны хооронд зохион байгуулагдана.
Сургалтын талаарх нэмэлт мэдээллийг 70001123, 94061123 дугаарын утсаар холбогдож авна уу.
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна