Элчин сайд М.Энхсайхан Шведээс АТГ-т дуудагджээ

2018/03/06
Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг АТГ шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Элчин сайд М.Энхсайхан нь 2014 онд Монгол Улсын Сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэхдээ Монгол Улсын холбогдох хэд хэдэн хууль тогтоомжуудыг зөрчсөн асуудлаар АТГ шалгаж эхэлжээ. Хэрэг үүсгэн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан Элчин сайд М.Энхсайханыг Шведээс дуудуулсан байна.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна