РИО ТИНТО компани оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг зөрчээ

2018/03/14
Рио тинто компанид хөрөнгө оруулалтын гэрээг  зөрчих эрх олгосон  ерөнхий сайд асан Н.Алтанхуягын захирамж ил боллоо.  2009 оны  10-р сарын 6-ны  өдөр байгуулагдсан  оюутолгойн хөрөнгө  оруулалтын гэрээний  7-р зүйлийн  3-т  хөрөнгө оруулагч тал  үйлдвэрлэлийн  үйл ажиллагаа эхэлснээс хойш  4-н жилийн дотор  эрчим хүчний  нийт хэрэгцээгээ монгол улсаас хангана гэж заасан. Гэвч   энэ гэрээг  рио тинто компани зөрчсөн  төдийгүй гэрээг  зөрчих  эрх олгосон  ерөнхий сайд асан алтанхуягын  захирамж  нийтэд ил боллоо.

Сони:  анх байгуулагдсан оюутолгойн  гэрээнд Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана гэж заасан ч тэд биелүүлээгүй. Нэг ёсондоо гэрээгээ  ноцтой  зөрчсөн нөхцөл байдалд хүрээд байна.  Өөрөөр хэлбэл Ерөнхий  сайд асан алтанхуяг  2014 онд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах эрхийг тухайн үеийн эрчим хүчний сайд асан М.Сономпил, эрчим хүчний  зохицуулах хорооны  даргаар ажиллаж  байсан С. Отгонбаяр нарт  даалгасан байна.   Ингэхдээ хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн  тогтоол ийнхүү  нийтэд ил боллоо.  Тодруулбал, дөрвөн жилдээ багтааж, Монголоос эрчим хүч авах асуудлыг түдгэлзүүлсэн байгаа юм. Уг нь хөрөнгө оруулалтын гэрээгээр бол “Оюутолгой” компани өнгөрсөн оны долоодугаар сараас Монгол Улсаас эрчим хүчээ авах ёстой байсан ч гэрээгээ санаатайгаар зөрчсөн. Хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар орж хийгдсэн тул аливаа өөрчлөлт хийхдээ  заавал УИх-д танилцуулах ёстой.  Гэвч  хөрөнгө оруулалтын  гэрээнд заасан  эрчим хүчний  станц барих  заалтыг   хүчингүй болгож   гэрээг зөрчсөн рио тинто компаний  асуудлыг УИх-д танилцуулаагүй   асуудал нь  ерөнхий  сайд асан Н.Алтанхуягын  энэ захирамж  түүнийг нь дэмжиж  дубайд байгуулсан  дараагийн  ерөнхий  сайд  асан Ч.Сайханбилэг нарын буруутай үйлдэл болж байна.  Оюутолгой” ХХК жилд 200-250 сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас авч хэрэглэдэг.  хэрэв энэ хугацаад. Тавантолгойн цахилгаан станц барьсан бол богино  хугацаанд хөл дээрээ босч, хөрөнгө оруулалтаа нөхөх төдийгүй,  оюутолгойн эрчим  хүчинд  зарцуулж ирсэн хөрөнгө монгол улсад  шингэх учиртай байсан. . Гэтэл одоо болтол баригдаагүй нь “Рио Тинто”  өмнөд бүсийн  эрчим хүчний тавантолгой   станцын төслийг анхнаасаа хэрэгжүүлэх сонирхолгүй, цаг хугацаа  хожиж байсны илрэл болж байна. 

Одоогийн  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ асуудлаар байр  сууриа  илэрхийлэхдээ  "Миний хувьд энэ гэрээ  муу байсаныг  маш сайн мэдэж байсан учраас 2009 онд уг гэрээг батлахыг эсэргүүцсэн долоон гишүүний нэг болж байсан. . Өнөөдөр өдөр ирэх тусам энэ гэрээний үр ашиггүй болох нь батлагдаж байна. Энэ гэрээг хийсэн хүмүүс нойргүй хонож, сэтгэлийн шаналалд орж байгаа. Цаашдаа Монголд эрх чөлөөтэй амьдрахад ч хүнд болно" гэжээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна