Автобусны талаар таны хэзээ ч сонсож байгаагүй 10 баримт

2018/03/15
Их хотын завгүй амьдралын салшгүй нэг хэсэг болсон нийтийн тээврийн салбар маань олон талаар шүүмжлэлд өртдөг ч гэлээ бидний цаг завыг хэмнэхийн тулд улам бүр хөгжин дэвшсээр байгаа билээ. Та бүхэнд автобустай холбоотой урд хожид сонсож байгаагүй сонирхолтой 10 баримтыг хүргэж байна. 

Баримт #1
Тогоор ажилладаг автобус буюу троллейбуснууд анх 1882 онд үйлчилгээнд явж эхэлсэн. 



Баримт #2
Судлаачдын дүгнэлтээр хүүхдүүд манго жимсийг хамгийн их идэх дуртай байдаг гэнэ. Иймд сургуулийн автобусны шар өнгийг "Манго" жисний өнгөтэй адилтгаж хийж байжээ. 



Баримт #3
1920 оноос өмнө автобуснууд шилэн биш даавуун цонхтой байжээ. 




Баримт #4
Автобус гэдэг үг нь латин хэлний Omnibus буюу орчуулбал "Бүгдэд нь" гэсэн утгатай юм. 




Баримт #5
Дэлхийн хамгийн том автобус бол Хятадын Youngman JNP6250G бөгөөд 24,9 метр урттай нийт 300 хүн хот хооронд зөөвөрлөх чадалтай юм. 




Баримт #6
Хот доторх анхны автобуснууд уурын хөдөлгүүртэй байжээ. 




Баримт #7
Дэлхийн 1-р дайны дараа автобуснууд маш ховор байсан үед А.Г.Партридж хувийн автобусны компани байгуулж, нийтлэг шугамуудаар хүн тээвэрлэснээр анхны хулгайн чиглэлийн автобуснууд болсон. 




Баримт #8
Индианаполисийн Паул Стендер Фантом гэж хүн сөнөөгч онгоцны тийрэлтэд хөдөлгүүрийг автобусанд суурилуулж, 590 км цаг хурдалж чадах дэлхийн хамгийн хурдан автобусыг бүтээсэн. 



Баримт #9
Хамгийн урт настай эртний автобусны чиглэл бол Лондонгийн 24-р чиглэл юм. Энэ нь 1910 оноос эхлэлтэй бөгөөд Одоог хүртэл Хамстид Хитээс Пимлико хүртэл явж байгаа юм. 



Баримт #10
Хамгийн анхны давхар автобус нь үнэндээ 18-р зууны үеийн хот хоорондын морин тэрэг бөгөөд зорчигчид дээвэр дээр нь суудаг байжээ. 



Эх сурвалж: CBC.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна