Монгол улс аз жаргалын үзүүлэлтээр дэлхийн 156 орноос 94 дүгээрт жагсчээ

2018/03/16
Дэлхийн аз жаргалын индексийг НҮБ-ын Sustainable Development Solutions Network байгууллагаас танилцуулсан байна.

Энэ оны тайланд дэлхийн 156 орон оролцсон бөгөөд улс орнуудын иргэдийн аз жаргалтай байдлыг зургаан гол үзүүлэлтээр үнэлжээ. Эдгээр нь орлого, эрх чөлөө, итгэл үнэмшил, урт наслалт, нийгмийн дэмжлэг, өглөгч байдал юм.

Жагсаалтыг Финланд улс тэргүүлж, өнгөрсөн оны аварга Норвеги улс удаалжээ. Араас нь Дани, Исланд, Швейцарь улсууд жагссан байна. Ази тивээс Израйль улс 11 дүгээр байрт орж тэргүүлсэн бол араас нь Арабын Эмират (20), Катар улс (32), Саудын Араб (33) тус тус удаалжээ.

Харин зүүн Азийн бүсээс Тайвань 26 дугаарт жагсаж хамгийн дээр эрэмбэлэгдсэн байна. Араас нь Сингапур (34), Малайз (35), Тайланд (46), Япон (54), Өмнөд Солонгос (57) жагссан байна.

Хятад улс энэ үзүүлэлтээр 86-д орсон бол түүний өрсөлдөгч Энэтхэг 133 дугаарт жагсжээ.

Азийн бусад улсуудаас Монгол (94), Вьетнам (95), Индонез (96), Бутан (97), Балба (101), Лаос (110), Бангладеш (115), Шри Ланк (116), Камбож (120), Мьянмар (130) дарааллаар эрэмбэлэгдсэн байна. АНУ 18 дугаарт жагссан нь өнгөрсөн оноос 4 байр ухарсан үзүүлэлт аж.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна