Хүмүүсийн мэдэхгүй ухаалаг утасны 5 боломжууд

2018/03/22
1.       Бичиг баримт сканердах
1990-оод оны бүдүүлэг, болхи сканер/факс машинуудыг мартах цаг болжээ. Учир нь орчин үеийн ухаалаг утаснууд маш хүчирхэг камертай бөгөөд зөвхөн фото зураг авахаас илүү их боломжийг танд олгодог юм. iOS болон Android үйлдлийн систем дээр бараг бүх төрлийн зураг авч PDF-руу хөврүүлдэг аппликешнүүд байдаг бөгөөд үүний тусламжтай бизнесийн нэрийн хуудас , гэрээ , бичиг баримтуудыг төвөггүйхэн скан хийж цахим шуудангаар явуулах мөн факсруу ч явуулах боломжтой юм.



2.       Зүрхнийхээ цохилтыг хянах
Та ухаалаг утасны тусламжтай өөрийн зүрхний цохилт бүрийг тухайн цагийн PPG графиктай хамт хянах боломжтой юм.  Instant Heart Rate аппликешн нь утасны камерыг ашиглан хурууны хээний өнгөний өөрчлөлтөөр хариуг нь гаргадаг байна. Энэ аппликешн нь танд сонирхолтой байх болов уу. Фитнесс болон өөрийн эрүүл мэндийг хянаж болох нь.



3.       Байршил хэмжих
Bubble Level аппликешн нь таны утсыг хэрэглээний олон тохиромжтой багажуудаар хангах ба accelerometer буюу хурдасгалыг хэмжэх багаж болгож болох юм. Утсыг эргүүлэхэд дэлгэц нь эргэдэг технологийн тусламжтай таны байрлалыг газраас хэр өндөрт байгааг мөн ямар нэгэн объектын зай , урт өргөний талаар мэдээллийг танд өгөх юм. Энэ аппликешн нь тус мэдээллүүдийг хэзээ ч таадаггүй бөгөөд тригонометрийн тусламжтай олдог юм.



4.       Хүүхдүүдийнхээ байрлалыг хянах
Эцэг эхчүүдэд зориулсан Life360’s Family Locator аппликешн нь GPS-ийн тусламжтай хүүхдүүдээ хаана байгааг нь зааж өгөх юм. Эсвэл гэр бүлийн гишүүдийн нэг нь очих газраа аюулгүй очсон эсэх талаар бие биедээ мэдээлэл дамжуулах ба хэрэглэгч нарт хувийн газрын зураг , хоорондоо чат үүсгэх бүр алдагдсан утас олоход ч ашиглаж болох гэнэ.



5.       Юм таних
Та хэзээ нэгэн цагт аливаа нэг зүйлийг яг юу , юунд хэрэгтэй талаар гайхаж байсан уу? Аман дээр нь нэр нь орж ирэх гээд орж ирдэггүй хачин мэдрэмж төрж байсан л биз дээ? Тэгвэл энэ бүхнийг шийдэх ухаалаг утасны аппликешн байдаг байна. Google Goggle нь зөвхөн Android дээр ажиллах ба уран зураг , түгээмэл зураг , алдартай газрын харагдац , бар код , бүтээгдэхүүнүүдийн зургийг нь камераараа авхад л хангалттай бөгөөд танд тохирох мэдээллүүдийг өгөх юм. Бүр гадаад хэлээр бичсэн зүйлсийг хүртэл орчуулж өгч чадна.




Эцэст нь хэлэхэд орчин үед ухаалаг утсыг ихээр хэрэглэдэг болсон бөгөөд мянга мянган аппликешнуудыг хүмүүс шинээр хөгжүүлсээр байна.  Үнэгүй олон аппликешнуудын тусламжтай шинэ зүйлсийг нээж илрүүлэх нь танд хөгжилтэй байх болов уу.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна