Прокурорын ёс зүйн зөрчлийг 18001919 утсанд мэдээлж болно

2018/03/22
Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах 18001919 дугаарын утсыг танилцуулах ажиллагаа өнөөдөр боллоо.

Улсын ерөнхий прокурорын газар, Азийн сантай хамтран ажиллах санамж бичигт 2016 онд гарын үсэг зурсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Канадын Засгийн газар, Канадын гадаад хэргийн яам, АНУ-ын Азийн сангийн оролцоотойгоор “Төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд прокурор, ажилтны ёс зүйн зөрчил, сахилга хариуцлагын талаар гомдол, мэдээллийг иргэдээс хүлээн авах 18001919 утасны үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Уг утсаа прокурорын сонирхлын зөрчил, сахилга хариуцлаг, ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг иргэдээс нээлттэй хүлээн авах юм байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна