Элчин сайд М.Энхсайханыг Таван толгойн орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашигласан уу гэдгийг Нийслэлийн прокурорын газраас шалгаж байгаа асуудалтай холбогдуулан М.Энхсайхан өчигдөр байцаалт өгөхөөр АТГ-т дуудагдан очсон талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Монгол Улсаас Шведийн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Энхсайхан АТГ-т мэдүүлгээ өгсөн бөгөөд тэрээр энэ тухай, "АТГ-аас яллагдагчаар татсан гэдэг мэдээлэл явж байсан нь худлаа шүү. АТГ-аас гэрчээр дуудсан албан бичиг 3 дугаар сарын 14-нд надад ирсэн. Тэр үед ажилтай байсан учраас АТГ руу ярьж хугацаагаа товлоод, өнөөдөр ирж гэрчийн мэдүүлэг өглөө. Нилээд урт, 9 оронтой тоотой хэрэг дээр гэрчийн мэдүүлэг өгсөн. Гол нь үнэн зөв мэдээллийг АТГ өөрөө өгөх хэрэгтэй. Гэрчээр мэдүүлэг авч байгаа мөртлөө яллагдагчаар татсан гэж олон нийтэд ойлгуулж болохгүй. Энэ нь авлигатай тэмцэж байгаа хүмүүст өөрсдийнх нь нэр хүндэд ч хор хөнөөлтэй хэрэг" гэх тайлбарыг өглөө.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна