Р.Содхүү, З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2018/03/30
Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү болон Сүхбаатар аймгийн засаг дарга З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

Р.Содхүүг чөлөөлөх асуудал Засгийн газрын хуралдаанаар 14 хоногийн өмнө орох байсан ч тэрбээр хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй тул шийдвэр гаргах асуудлыг хойшлуулсаар уржигдрыг хүрсэн талаар эх сурвалж мэдээлжээ.

Р.Содхүү нь 1971 оноос 1994 оныг хүртэл Сэлэнгэ аймагт удирдах алба хашиж ирсэн. Улмаар Үнэт цаасны хорооны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, 1996-2004 онд хоёр дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан. 

МАХН 2004 оны сонгуульд амжилт муутай оролцсоны дараа жигүүр байгуулалцсан тэрбээр 2005 онд Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал болж тэндээ 2011 он хүртэл ажилласан. 

2011-2012 онд МХЕГ-ын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, 2016 оны аравдугаар сараас өчигдрийн хүртэл ОӨУБЕГ-ын даргаар ажилласан нэгэн юм.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна