Зөвлөгөө: Үс бууралтахыг ингэж зогсооно

2018/04/01
Нас залуу хэдий ч таны үсэнд буурал суугаад эхэлсэн үү. Тийм бол дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Танд гайхалтай үр дүнг мэдрүүлэх болно. 

Төмс байхад л хангалттай 

 Танд ердөө төмс хэрэг болох бөгөөд энэхүү аргыг хэрэглэж хэвшсэнээр үсний тань өнгө сэргэж, буурал үснүүд дахиж гарахгүй болох аж. 

Та 5-6 ширхэг төмс авч, хальсалж тавиарай. Төмсний хальсыг 2 аяга усанд хийж чанана. Усаа буцалсны дараа галаа багасгаж, хальсаа 15-20 минут чанах хэрэгтэй. Дараа нь хальсаа гаргаж хаяад усаа хөртөл нь хүлээгээрэй. Үүндээ багахан эфирийн тос хийж, сайхан үнэртэй болгосон ч болно.

Одоо харин та үсээ шампунь ашиглаж сайтар угааж, бэлтгэх хэрэгтэй. Дараа нь төмсний хальснаас гаргаж авсан шүүсээ хуйхандаа түрхэж, иллэг хийх бөгөөд алчууранд боож, 15-20 минут байлгана. Товлосон цаг болмогц үсээ цэвэр усаар зайлаарай. Үр дүнд нь та дахиж нэг ширхэг ч цагаан үс харахгүй.  Энэхүү аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэснээр богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрэх боломжтой аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна