Машин ачилтын компаниуд видео бичлэгээр баримтжуулдаг болно

2018/04/08
Замын хөдөлгөөн хаасан болон дүрэм зөрчсөн машинуудыг 17 компани ачиж байна. Гэвч машин ачилттай холбоотой гомдол тасардаггүй байна. Тиймээс  удахгүй смарт хэлбэр рүү шилжүүлэх гэнэ.

Ингэснээр ачилтын компаниудыг “Е” баримтаа төлсөн эсэх, хууль бус ачилт хийж байгаа эсэхийг хянах бүрэн боломжтой болох бөгөөд ямар нэг зөрчил гаргавал  эрхийг нь шууд цуцлах арга хэмжээ авах юм байна.

Смарт хэлбэрт шилжсэнээр ачилтын компани видео бичлэг хийх бөгөөд Замын цагдаа, иргэн гар утаснаасаа хянах боломж бүрдэх аж.

                     
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна