Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр болон УИХ-ын гишүүн Д.Мурат нарыг яллагдагчаар татлаа

2018/04/11
АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй, гэрээ байгуулахад тодорхой албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй асуудлаар холбогдуулан сэжигтнээр татан баривчлан шалгаж эхлээд байгаа билээ. 

Үүнтэй холбоотой асуудлаар Нийслэлийн прокурорын газраа мэдээлэл өглөө. Энэ үеэр, Прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч, "АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан Ч.Сайханбаилэг, С.Баяр нарыг албан тушаа ашигласан байж болзошгүй гэж үзэж сэжигтнээр татан баривчлах арга хэмжээ авсан. Өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт Ерөнхий сайд асан Ч.Сайханбаилэг, С.Баяр нарыг ялагдагчаар татах саналыг ирүүлсэн. Тус хэрэгт прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, гомдлыг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлээд байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Муратыг АТГ-аас ялагдагчаар татан шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өглөө. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна