Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ

2018/04/19
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булган өчигдөр Тагнуулын ерөнхий газарт дуудагдаж нууцын баталгаанд гарын үсэг зурсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар түүний өмгөөлөгч Ц.Гүенбат, "Б.Булган Тагнуулын ерөнхий газар дээр ирж нууцын баталгаанд гарын үсэг зурлаа.Нууцын баталгаанд гарын үсэг зуруулчихсан учраас мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын нууцыг задалчих вий гэж гарын үсэг зуруулсан. Б. Булган өөрийн өгсөн мэдүүлгээс буцсан зүйл байхгүй" гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэнчлэн Б.Булганыг нууцын баталгаанд гарын үсэг зуруулаагүй яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан гэдгийг өнөөдөр мэдээллээ.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман,  "Өчигдөр буюу 2018 оны 4 сарын 18-ний өдөр Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж прокуророос яллагдагчаар татаж байцаалт авсан. Одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэх мэдээллийг дөнгөж сая хэвлэлд өглөө. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна