С.Оюун: Нууц материалууд ил болж байж эргэлзээг тайлна

Өчигдөр 16 цаг 41 минут
Ардчилсан хувьсгалын алтан хараацай С.Зориг агсан өнөөдөр амьд сэрүүн байсан бол 53 нас хүрэх байлаа. Өнөөдөр түүний дурсгалыг хүндэтгэн гэр бүл дотны нөхөд хөшөөнд нь цэцэг өргөлөө. Энэ үеэр Зориг агсны дүү С.Оюун “Гурван шатны шүүхийн талаар манай гэр бүл тодорхой байр сууриа илэрхийлсэн. Шүүх хурлыг нээлттэй саналыг тавьсан ч хаалттай болсон. Хэргийн материалыг нээлттэй болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч одоо болтол ажил хэрэг болоогүй. Алдсан хүн арван тамтай. Тэр материалууд ил болж байж эргэлзээг тайлна. Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа учраас зөв, бурууд санаа зовж байна. Захиалагч нь олдоосой. Хэрэг хийсэн хүмүүс ял битгий завшаасай. Хэрэг хийгээгүй хүмүүс битгий хэлмэгдээсэй гэж санаа зовж байна” гэсэн юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна