Өгий нууранд хоёр иргэн живж амиа алджээ

2018/08/15
Энэ сарын 11-ны өдөр Архангай аймгийн Өгий нууранд хийлдэг завьтай явж байсан Баянгол дүүргийн харьяат 34 настай эрэгтэй А, 31 настай эмэгтэй Э нар тус нууранд 22 цагийн үед живсэн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.

Дуудлагын дагуу алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж наймдугаар сарын 12-ны өдрийн 07 цагт иргэн А-ийн цогцсыг эргээс 200 метр, усны 6-7 метрийн гүнээс гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Эрлийн ажиллагааг цааш үргэлжлүүлэхийн тулд Үндэсний аврах бригадын найман алба хаагч, хоёр авто машинтай хүч нэмэгдүүлэн ажиллаж өчигдөр /2018.08.14/ 17:40 цагт эргээс 500 метр, усны найман метрийн гүнээс иргэн Э-ийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна