ОУХМ О.Үйтүмэн таван барилдаан хийж хүрэл медаль хүртлээ

Өчигдөр 11 цаг 02 минут
“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгөн медальт, улсын таван удаагийн аварга "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн таван барилдаан хийж хүрэл медаль хүртлээ. 

Үйтээ Индонезийн нийслэлд тэгшитгэлд БНХАУ-ын Би Шенфенг, 1/8 шигшээд Туркменистаны Азат Гажиев нарыг тус бүр цэвэр, шөвгийн наймд “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Узбекистаны Рашид Курбановыг 6:2-оор ялсан ч хагас шигшээд олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданид оноогоор (2:12) цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Паван Кумарыг 8:1-ээр ялснаар шагналын тавцанд зогссон юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна