Сурах эрхийнхээ төлөө тэмцсэн оюутнуудыг доромжилсон багшид хариуцлага тооцох даалгавар өгчээ

2018/08/27
Өнгөрсөн баасан гарагт МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөр нэмж буйг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулсан. Эцэстээ сургуулийнхаа удирдлагуудтайгаа зөвшилцөлд хүрсэн талаар мэдээлсэн юм.

Оюутнууд төлбөрийг ямар үндэслэлээр нэмж байгаад тайлбар авахыг шаардах үеэр тэнхмийн багш О.Мөнхбат “Даварсан малнуудын зайлуулах ёстой байхгү юу” хэмээн хэлж, дунд хуруу гаргаж доромжилсон үйл явдал болсон. Социологи нийгмийн ажлын тэнхмийн багш О.Мөнхбатын үйлдлийг бичсэн бичлэг сошиалд орчинд тархсан юм.

Сурах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа оюутнуудаа ийнхүү доромжилж байгаа багшид хариуцлага тооцох ёстой гэж олон нийт үзсэн. Үүний дагуу оюутнууд сургуулийн захиргаанд гомдол гаргажээ. Улмаар салбарын сайд нь МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарт болчимгүй үйлдэл гаргасан багшид хариуцлага тооцох үүрэг өгсөн байна.

Дашрамд дуулгахад маргааш яамнаас өргөтгөсөн хэвлэлийн бага хурал хийх юм байна. Бүх газрын дарга нар, харьяа байгууллагын дарга нар оролцох юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна