8 сарын 28: Өнөөдөр болох үйл явдал

2018/08/28
09:00 цаг - “XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт Зүүн Ази судлалын олон улсын 10 дугаар хурал МУИС-ийн Номын санд 2 дахь өдрөө болно.

09:00 цаг - Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, ЦЕГ-ын Замын цагдаагийн алба хамтран “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах нь” сургалт "Континенталь" зочид буудалд болно.

10:00 цаг - НМХГ-ын хурлын зааланд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 8800-0098,88105008

11:00 цаг - Үндэсний мэдээллийн төвд Монголын уулчдын үндэсний холбоо, ОБЕГ, "JCI hiking" клуб хамтран өндөр уулын болон аврах ажиллагааны сургалтыг амжилттай зохион байгуулсан  талаар мэдээлэл хийнэ.

11:00 цаг - Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын талаар хэвлэлийн бага хурал “Зайсан хилл” дэх “Тэгри” ресторанд болно. Утас: 8080-4909.

11:00 цаг - Казахстаны ЭСЯ-наас Үндсэн хуулийн өдөр, Цөмийн зэвсэгийн эсрэг өдрүүдийг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 11 345408, 11 341707, 9042-0194.

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах талаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал” болно. Холбоо барих утас: 7010-5652.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна