Ослын газрыг орхиж явсан жолооч нарыг шуурхай олж, шалгаж эхэлжээ

2018/08/28
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 8-р сарын 25, 26-нд Замын цагдаагийн алба нийт 660 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 406 дуудлага хүлээн авчээ.

Үүнээс осол, хэргийн улмаас нийслэлд 20 хүн гэмтэж бэртсэний 4 нь бага насны хүүхэд байсан бөгөөд орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна. 

Гудамж замын хяналт шалгалтаар алба хаагчид нийт 8,000 гаруй тээврийн хэрэгсэл шалгаснаас 6,000 орчим тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 156 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Ослын газрыг орхиж явсан 7 осол бүртгэгдсэнээс 3-ыг нь цагдаагийн алба хаагчид шуурхай олж, шалгаж эхэлжээ. Тухайлбал, 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг асфальтан замд H.Accent маркийн автомашин онхолдож зорчигч 18 настай А-н амь нас хохирч, 3 хүн гэмтсэн хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт, БЗД-ийн нутаг Нарны зам, Нарантуул захын урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 32 настай Т-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан бөгөөд тээврийн хэрэгслийг олж, шалгаж байна.
 
Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 осол, мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдсэн нь явган зорчигч нар гарц гарамгүй хэсгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртөж байна. Явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 ослын 5 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцжээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна