Төмөр замын цагдаагийн хэлтсийн дарга нарыг АТГ-аас саатуулжээ

2018/09/17
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн баасан гаригт Хан-Уул дүүргийн цагдаагийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч А, Төмөр замын цагдаагийн хэлтсийн дарга нарыг саатуулжээ.  

Одоогоор яг ямар шалтгаанаар саатуулсан нь тодорхойгүй байгаа ч их хэмжээний авлигын асуудалтай холбоотой байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна