Хөдөө орон нутаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа

2018/09/19
Орхон аймагт өглөө 9-11 цагийн үед бороо орж байсан бол одоо цасан шуурга шуурч зам, талбай халтиргаа, гулгаатай болж байна. Иймд зуны дугуйтай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Цагдаагийн газар, ОБГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд анхааруулж буй.

Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө  цас их орж салхи түр зуур 12-14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч эрс хүйтрэх тул зам, даваа хаагдаж болзошгүй тухай ОБГ-аас мэдээлэв. Иймд дээрх цаг хугацаанд хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхаарууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна