Энэ оны эхний гурван улирлын байдлаар Баянхонгор аймгийн бүртгэлтэй ажилгүй иргэн 960 буйн 53.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ нь өмнөх сарынхаас 2.3 хувиар буурсан үзүүлэлт аж.
Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 15-44 насныхан 76.1 хувь буюу 731 иргэн, 45 дээш насныхан 229 иргэн 23.9 хувийг эзэлж буй. Харин боловсролын түвшнээр үзвэл бүрэн дунд хүртэл боловсролтой иргэд 62.9 хувь, тусгай мэргэжлийн болон техникийн боловсролтой иргэд 11.9 хувь, дээд, магистр, докторын боловсролтой иргэд 24.3 хувийг тус тус эзэлжээ.
Оны эхний найман сарын байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдээс 514 иргэн, үүнээс 248 эмэгтэй ажилд зуучлагдан оржээ. Ажилд орсон иргэдийн 73.7 хувь нь 15-44 насныхан аж.
Шинэ ажлын байранд нийт 164 иргэн ажиллаж байгаа бөгөөд үүний 62.2 хувь эмэгтэйчүүд бол олонх нь боловсруулах үйлдвэрийн салбарт ажилд оржээ. Мөн хугацаанд нийт 804 ажлын байрны захиалга ирснээс салбараар үзвэл хөдөө аж ахуйн, барилгын, үйлчилгээний, боловсруулах үйлдвэрлэлд ажлын байрны захиалга голчлон ирсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна