Нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөгийг есдүгээр сарын 21-нд улсын хэмжээнд зохион байгуулна

2018/09/20
2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Нийгмийн даатгалын байгууллага иргэдэд нээлттэй ажиллаж, хүрч үйлчилнэ. Энэ удаагийн нээлттэй өдөрлөгөөр аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байранд, сумдын нийгмийн даатгалын байцаагч нар малчны хотонд хүрч үйлчлэхээрээ онцлог юм. 

Өдөрлөгийн үеэр нийгмийн даатгалын тухай хууль эрх зүйн мэргэшсэн зөвлөгөө, мэдээлэл авахаас гадна сайн дурын гэрээ байгуулж, шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, гэрчилгээгээ баталгаажуулах, Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний апликэйшний бүртгэл баталгаажуулах зэрэг үйлчилгээг газар дээр нь авах боломжтой.

Ажил олгогч, даатгуулагч иргэд та бүхнийг урьж байна.

Улсын хэмжээнд 10 цагт нэгэн зэрэг эхлэх “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг”-ийн байршлын мэдээллийг хүргэж байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна