Хүүхдээ дархлаажуулалтад хамруулаагүй эцэг, эхийг торгох нь зөв үү?

2 цаг 19 минутын өмнө
Зөрчлийн тухай хуульд дархлаажуулалт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй, мөн хүүхдийг хамруулах үүргээ биелүүлээгүй бол торгох шийтгэл хүлээлгэхээр заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг өнөөдөр цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж байна.

ХУУЛИЙН ЗААЛТ:

6.9 дүгээр зүйл. Дархлаажуулалтын тухай хууль зөрчих

1. Дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих

2. Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Дээрх заалт нь Үндсэн хуульд заасан иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл, гомдол гаргасан байдаг.

Цэцийн хуралдаан 09:30 цагаас эхэлсэн бөгөөд гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна