"Бөмбөрцгийн тайлбарлагч" С.Шижирбатын хөгжилтэй ТРЭНД тайлбарууд

2018/09/27
Спортод хэн ялж, ямар амжилт үзүүлэхээс гадна түүнийг мэдлэгтэй, мэдрэмжтэй, дээр нь уран цэцэн үг, уянгатай тайлбарлаж, спорт сонирхогчдод хүргэж болдог гэдгийг спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбатаас тодхон харж болно. Одоо түүнийг үзэгчид олимпийн аварга, дэлхийн аварга, шилдэг тамирчид шигээ мэддэг болж, бөхийн төрлийн тэмцээнийг Шижирээгээр тайлбарлуулахыг бүр "шаарддаг" болсон гэхэд хол зөрөхгүй.

2008 оны Бээжингийн олимпийн дараагаас олон нийт ЖҮДО бөхийн спортыг түлхүү  сонирхон үзэж, жүдогоор хичээллэх хүүхдүүдийн тоо ч эрс нэмэгдсэн гэдэг. Спортыг хайрлан дурлаж, түүгээр хичээллэх дур сонирхолд хөтлөгдөхөд, тамирчдын бүтээсэн амжилт, туулсан замнал, учирдаг бэрхшээл саадыг ухаарч ойлгоход, улмаар спортын сайн сайхан нөлөөллөөр нийгэмд эерэг зөв уур амьсгал төрүүлж, хүний сэтгэлийг хөдөлгөхөд тайлбарлагч, спортын сэтгүүлчид ямар чухал болохыг шил дараалан болж буй олимп, дэлхийн аварга, азийн наадмууд харуулсаар ирэв.

Дан ганц өөрийн орны тамирчдыг гадарладаг энгийн үзэгчдээс эхлээд "мэргэжлийн" гэж болох сонирхогч, үнэнч фэнүүд ч телевизийн сэтгэл хөдөлгөсөн тайлбарт татагддаг, түүнийг таашаалтай үзэж, сонирхдог.

Өөрөөр хэлбэл, спорт үзэгчтэй байхын нэг үндэс нь мэргэжлийн тайлбарлагч, мэдлэгтэй сэтгүүлч болж өгдөг. Энэ эрхэм үүргийг мэргэжлийн бахархлаа болгож чадсан, "Бөмбөрцгийн бөх" зэрэг хэллэгийнхээ нөлөөгөөр "Бөмбөрцгийн тайлбарлагч" гэх тодорхойлолтыг үзэгчдээс хүртсэн спортын сэтгүүлч С.Шижирбатын биднийг уйдаадаггүй, тэгээд бас трэнд болсон хөгжилтэй тайлбаруудыг эргэн саная.

- Аранзал залуу насандаа бөмбөрцөгт нэрээ бичүүллээ... 
- Ич Ни Сан /Японоор 1, 2, 3/
- Хэнийх нь ташаа илүү вэ? гэдэг барилдаан болж байна, үзэгчид ээ
- Явчихсан байлгүй яах вэ... Үүнийг иппон гэхгүй юм бол юуг иппон гэх юм бэ. Цагаан шүдээ ярзайлгаад уналаа даа.
- Монгол бол бөхийн орон юм аа. Португаль биш шүү...
- Шүүгчтэй нь яллаа, үзэгчидтэй яллаа... "Яавны" яллаа...
- Тавхай буюу Дашийн Лувсангийн Өлзийбаярын Дүүрэнбаяр
- Олон хүнийг тэнгэр харуулсан даа...
- Олон хүнийг хэвтээд янзалсан даа...
- Нэг хоёр, нэг хоёр, нэг хоёр гээд хөмрөөд яавцоооон ..... Яаяааяаа яааа... -100-гийн залуу наадаж байна өө...
- Мэх удаашраагүй юу, аааяаяя... Дамжаад хутгацийн байна аа. Гарцаа байхгүй, дархан тонгороо
- Тэр үсийг нь хар даа. Үсийг нь хараарай. Тархийг нь доргитол савлаа.
- Барилдах гэж босч иржээ...
- Ямар ч базари байхгүй шүү, Иппон. Бидэнд дуусгаагүй тооцоо байсан ш дээ...
- Салайчихжээ...

(Жич: Тайлбарыг ярианы хэлээр буулгав)


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна