IBM компани кофе хүргэх дрон бүтээжээ

2018/09/28
IBM компани таны хүссэн газарт халуун кофе хүргэх “дрон” бүтээж, патентыг нь авчээ.

Энэхүү дрон нь кофе уухыг хүсч байгаа хүмүүсийн дохио зангааг ялгаж салган, захиалга өгсөн хүнээ таних програмтай гэнэ. Сүүлийн жилүүдэд IT компаниуд, бусад технологийн компаниуд дрон ашиглан хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх тал дээр ихээхэн анхаарал тавьж ажиллах болсон юм. Гэхдээ эдгээр төслийг хэрэгжүүлэхэд дэд бүтэц муутай газрууд хамрагдах боломжгүй байна.

Мөн зарим техникийн шинэчлэл тусгахгүй бол дроны эргэлдэх сэнс нь тухайн хүнийг гэмтээж болзошгүй сөрөг зүйл ч ажиглагдаж байгаа юм. Тиймээс инженерүүд дроныг тусгай тросын тусламжтайгаар буулгах аргыг ч судалж байна.

IBM компанийн боловсруулж байгаа үйлчилгээний патент нь аягатай кофег трост тусгай зөөлөн контейнераар бэхлэх маягаар үйлчлүүлэгчид хүргэх юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна