Тагнуулын Ерөнхий газраас яг одоо Баруун дөрвөн замд байрлах “Голомт” хотхоны С блокийн байранд баривчилгаа хийх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү баривчилгааг хийхээр нэг цаг гаруйн хугацаанд хүлээгдээд байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр 1.3 сая ам.долларыг уул уурхайн компани авахаар хуулийнхан болон УИХ-ын нэр бүхий гишүүдэд өгөхөөр бэлтгэж байсан гэх хятад иргэдийг баривчилж магадгүй байгаа юм.
Энэ мэдээлэл ч баттай бололтой. Учир нь баривчилгаа хийгдэх гэж байгаа “Голомт” хотхоны гадна хятад иргэд зураг авч, тойрч байгаа талаар мэдээлэл ирлээ. Мөн хуулийнхан ч цаг гаруйн хугацаанд баривчилгаа хийхгүй удаж буй нь гадны иргэн гэсэн мэдээллийг баталгаажуулж байх аж. Мөн 6-7 хятад иргэд мөнгө солилцож байсныг мэдэж, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа гэсэн нэмэлт мэдээлэл бидэнд ирлээ. Өөрөөр хэлбэл, эдгээр хятад иргэд Дундговь аймгийн Гурван сайхан суманд байгаа лиценз худалдсан асуудлыг ШШҮХ-ийн шинжээчидтэй хуйвалдаж, хуурамчаар дүгнэлт гаргасан байж болзошгүй байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна