АНУ-ын Лас Вегас хотын цагдаагийн газар “Ювентус” багийн хөлбөмбөгч Криштиану Роналдуд хүчингийн гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө эрүү үүсгэн шалгаж эхэлснээ мэдэгдлээ. Америк эмэгтэй Кэтрин Майорга өмнө нь энэ хэргээр хөлбөмбөгчийг буруутгаж, цагдаад өргөдөл өгч байсан юм байна. Гэхдээ хэрэг үйлдэгдсэн газар болон сэжигдний талаарх мэдээллийг өгөлгүй бүрхэгдүүлсэн байдаг аж. Мөн энэ үеэр шүүх эмнэлгийн үзлэг хийгдсэн байдаг байна.
“Лас Вегасын цагдаагийн газар эмэгтэй хүн бусдлад хүчирхийлүүлсэн гэсэн гомдлыг 2009 оны зургадугаар сарын 13-ны өдөр хүлээж авсан бөгөөд гэмт этгээд өөрт нь хүч хэрэглэснээс гадна ёс бус байдлаар /анус/ бэлгийн харилцаанд хүчээр оруулсан талаар хохирогч эмэгтэй бичсэн байдаг. Шүүх эмнэлгийн үзлэг ч хийгдсэн.
Гэвч мөрдөгч нарт хэрэг болсон газрыг зааж өгөөгүйгээс гадна сэжигтний мэдээллийг өгөөгүй. Улмаар эмэгтэй өөрөө өргөдлөө буцааж авсан учир энэ хэрэг хаагдсан юм. Энэ хэргийг 2018 оны есдүгээр сараас сэргээсэн бөгөөд мөрдөгчид маань мэдээлэл цуглуулж эхэлсэн” гэж цагдаагийн газраас гаргасан албан ёсны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Харин хөлбөмбөгч өөрөө энэ хэргийг эрс үгүйсгэж байгаа бөгөөд хохирогч гээд байгаа эмэгтэйг өөрийнх нь нэрийг барьж ашиг олох гэсэн нэгэн гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна