Чөлөөт бөхийн 2018 оны ДАШТ-д оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд сэргээшийн асуудлаас болж өөрчлөлт орж, эмэгтэйчүүдийн 62 кг-д хүч үзэх П.Орхоны оронд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэгийг барилдуулах шийдвэр гарсан байна.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 20-28-нд Унгар улсын нийслэл Будапешт хотноо болно.
П.Орхон 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс гадна ДАШТ-д явах сонгон шалгаруулалтад С.Батцэцэгийг ялж эрхээ баталгаажуулсан юм. Харин хориотой бодис хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гавъяат тамирчин П.Орхон энэ жилийн ДАШТ-ийг өнжихөөр болж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна