“Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг цагдан хорьж мөрдөх хугацааг 15 хоногоор сунгах шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргажээ.
Эрдэнэт үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан асуудлаар шалгаж байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард баривчилсэн.
Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүгийн хорьж мөрдөх хугацааг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэн прокуророос ирүүлсэн саналыг хүлээн авч яллагдагч Ш.Батхүүгийн цагдан хорьж мөрдөх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 68/16 дугаартай шүүгчийн захирамжаар 15 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл бичигдээгүй байна