Монгол Улс ойрын жилүүдэд алт олборлолтын сектороосоо нэг тэрбум ам.долларын орлого олох зорилго тавилаа. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдэгдсэн байна.
Энэ зорилгодоо хүрэхийн тулд ойрын таван жилд үндсэн ордынхоо олборлолтод шилжих хэрэгтэй гэнэ. Учир нь маш олон жижиг аж ахуйн нэгжүүд шороон ордууд дээр ажиллаж, өдгөө шороон ордын нөөц нь шавхагдах тал руугаа оржээ.
Өнгөрсөн онд Монгол банк 709 мянган унци буюу 20,1 тонн алт худалдан авч, төсөвтөө 800 сая орчим ам.доллар оруулсан байна. Энэ сарын 2-ны байдлаар Төв банкинд нэг грамм алт 38 ам.доллар байгаа нь Лондоны металлын биржийн ханшийн доод үзүүлэлттэй тэнцэхүйц юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна