Фан Бин Бин фэнүүдээсээ яагаад уучлалт гуйсан бэ?

2018/10/04
Хятадын алдарт жүжигчин Фан Бинбин татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсоныхоо дараа сураггүй алга болоод байсан юм. Тиймээс түүний шүтэн бишрэгчид нь жүжигчин бүсгүйг хайхаар олон нийтийн сүлжээнд багагүй дуулиан болгоод байсан юм. Тэгвэл жүжигчин бүсгүй ил гарч, Хятадын Вэйбо сүлжээгээр дамжуулан мэдэгдэл хийжээ.

Тэрбээр "Хийсэн үйлдлээсээ маш их ичиж байна. Та бүгдээс уучлалт гуйхын тулд энэ зурвасыг бичлээ. Би өөрт хуулийн дагуу оногдуулсан бүх шийдвэр шийтгэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Шийдвэрийг бүрэн гүйцэд даган биелүүлнэ" гэсэн байна. Түүнд Хятадын эрх баригчид  татвараас зайлсхийсэн болон хэв журам зөрчсөн хэмээн 883 сая юанийн торгууль ногдуулсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна