Конор Макгрегор Хабибтай дахин тулалдах хүсэлтээ илэрхийлжээ

2018/10/09
UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов болон ирланд эр Конор Макгрегорын тулаан өнгөрөгч бямба гарагт болж өнгөрсөн билээ.

Дэлхий нийтийн анхаарлыг татсан тэдний тулаан багагүй шуугианаар өндөрлөж Хабиб Нурмагомедов тулаанд ялалт байгуулсан ч дэвжээнээс бууж Конорын багийн хүнийг цохиж гэмтээсэн юм. Үүнээс болж Хабиб аваргын бүс, мөнгөн шагнал болох 2 сая доллараа одоог хүртэл авч чадаагүй байгаа аж.

Тэгвэл ялагдал хүлээсэн Конор Макгрегор өөрийн цахим хуудсаар дамжуудан дахин тулалдах хүсэлтэй буйгаа хоёр ч удаа илэрхийлжээ. Түүний энэ хүсэлтийг холимог тулааны мэргэжилтнүүд шаардлагагүй гэж үзсэн бөгөөд "Хабиб илүү гэдгээ батласан. Тоглолтын үр дүн тодорхой байсан" гэдгийг хэлжээ.

Харин UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт юуны түрүүнд Хабибын асуудлын эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй байгааг мэдэгджээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна