ШАР ХАЙРЦАГТ багтсан жолоочийг ТОРГОНО

2018/10/15
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнга ачаалалтай байдаг уулзваруудад “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ хийх ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байна. Эхний ээлжинд “Цэцэг" төв, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв, МУБИС болон Төв музейн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээг хийхээр төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар “Цэцэг” төв, МУБИС-ийн уулзварт хийж дуусаад байна.

“Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөл¬гөө¬ний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоо¬чид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна