НӨАТ-ын супер азтан ирэх 7 хоногт тодорно

2018/11/09
НӨАТ-ын урамшууллын 2018 оны аравдугаар сарын сугалааны тохирол арваннэгдүгээр сарын 18-ны ирэх ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.Иргэн та 2018 оны аравдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер азтан 175 сая төгрөг хожих боломжтой.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна