Та өөрт байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглаарай

2018/11/14

Өөрийн өрхийн болон хувийн бизнесээ эхлүүлээд тодорхой хугацаа өнгөрч байгаа хүн бүр ирээдүйг харж бизнесээ өргөжүүлэхийг хүсдэг. Гэтэл эдийн засгийн болон бусад асуудлууд тулгамдаж тэдэнд дарамт болдог байна. Иймд энэхүү гацааг шийдвэрлэх зорилгоор “Хасбанк”-наас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж буйг “Хасбанк”-ны Оргил салбараас танилцуулсан юм.

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан тус өдөрлөг Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн “сургалтын танхим”-д болж Хан-Уул дүүргийн үйлдвэр эрхлэгчид оролцож хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд хэрхэн хамрагдах, тус банкнаас бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй бусад төрлийн үйлчилгээний тухай зэрэг шинэ мэдээ мэдээллээр хангагдлаа.

Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс өөрийн үйл ажиллагааны чиглэл бололн үйлдвэрлэгчидтэй хэрхэн хамтран ажилладаг тухай танилцуулж, “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүлийн шинэ дугаар болон “Төсөл бичих аргачлал” гарын авлагыг тараан сурталчиллаа.

ТА ӨӨРТ БАЙГАА БОЛОМЖЫГ АШИГЛАН БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭЭРЭЙ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна