Улс тунхагласны баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 11-р сарын 26-ны 13:00 цагаас “Спортын төв ордон”-д болохоор болжээ.
Улс тунхагласны барилдаан бол цагаан сарын баярт зориулсан барилдааны дараа орох чансаа өндөртэй, том цолтой бөхчүүд олноор оролцож, уран дархан мэхээр үзэгчдийг мэлмийг мялаадаг нэгэн баяр баясал билээ. Бөхийн өргөө тойрсон асуудлын улмаас энэ жил Спортын төв ордноо болох юм.
Улс тунхагласны баярын барилдаанд улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ зургаан удаа, улсын аварга Ч.Санжаадамба таван удаа /сүүлийн гурван жил дараалан/, дархан аварга Г.Өсөхбаяр гурван удаа, улсын аварга Д.Сумьяабазар хоёр удаа, улсын гарьд И.Доржсамбуу хоёр удаа тус тус түрүүлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна