Роберт Де Ниро эхнэрээ салжээ

2018/11/23
Холливудын нэрт жүжигчин Роберт Де Ниро эхнэр Грейс Хайтауэрээсээ салсан тухай New York Post сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хосууд хэдийнэ хамтдаа амьдрахаа больсон бөгөөд удахгүй албан ёсоор гэр бүлээ цуцлуулах гэж буй аж.
Де Ниро болон Хайтауэр нар 20 гаруй жил хамт амьдарсны эцэст ийнхүү салахаар болжээ.
 
Хосууд өмнө нь хоёр жил хамт амьдарсны эцэст салж байсан ч төдөлгүй эргэн нийлсэн билээ. Ингээд 1998 онд хүү Эллиот нь харин 2011 онд охин Хелен нь мэндэлсэн. Өнгөрсөн 10 сард Де Нирод тэсрэх бөмбөг бүхий илгээмж ирж байсан юм. Иймэрхүү төрлийн тэсрэх бөмбөгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, тэрбумтан Жорж Сорос нарт мөн илгээж байжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна