"Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны трейлер гарлаа

2018/11/23
"Дисней" компани 1994 оны тавдугаар сард нээлтээ хийж байсан "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киног шинэчлэн дахин дэлгэцнээ гаргахаар болсон талаар өнгөрөгч онд мэдэгдсэн билээ.

Тэгвэл тус бүтээлийн анхны албан ёсны трейлер өчигдөр Талархлын баяраар нийтийн хүртээл болсон болсон байна. Кино болон хүүхэлдэйн киноны үйл явдал яг ижилхэн ба эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт үзэхэд уйдахааргүй гэнэ.

Гол дүр арслангийн зулзага бамбар болох Симбад жүжигчин Дональд Гловер, харин араатны хаан арслан Муфасад жүжигчин Жамес Эрл Жонес дуу оруулжээ. Харин киноны дууг нэрт дуучин Бейонси дуулсан байна.  Уг бүтээл 2019 оны долоодугаар сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна