Такакейшо 11-р сарын тэмцээнд түрүүллээ

2018/11/27
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2018 оны 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өндөрлөлөө. Энэ оны сүүлийн тэмцээнд зүүн жигүүрийн комүсүби Такакэйшо 13 даваа, хоёр унаатай тэргүүлэн Японы эзэн хааны цомын эзнээр тодорлоо. “Чиганоүра” дэвжээний бөх Такакэйшо 22 нас, гурван сартайдаа түрүүлснээр хамгийн залуудаа түрүүлсэн бөхчүүдийн зургадугаарт бичигдэх болсон байна. Залуу бөх эзэн хааны цомоос гадна 2 тусгай шагнал хүртсэн юм.

Ингээд хамгийн залуудаа Японы эзэн хааны цомын эзэн болж байсан бөхчүүдийг танилцуулья.

Ёкозүна Таканохана – 19 нас, таван сар
Ёкозүна Тайхо – 20 нас, зургаан сар
Ёкозүна Китаноуми – 20 нас, долоон сар
Ёкозүна Хакухо – 21 нас, хоёр сар
Ёкозүна Асашорёү – 22 нас, хоёр сар
Такакэйшо – 22 нас,  гурван сар

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна