Голландын нийслэл Амстердам хотын нэгэн оршин суугчийн орон гэрээс цагдаа нар дүүрэн мөнгө бүхий угаалгын машиныг олжээ. Бэлэн мөнгөөр дүүргэсэн угаалгын машины эзэн 24 настай залууг цагдаа нар мөнгө угаасан хэрэгт сэжиглэн саатуулсан гэнэ. Угаалгын машин дотор нийтдээ 350 мянган евро байсан аж. Дандаа 50 болон 100 еврогийн дэвсгэрт байжээ.
Сэжигтний гэрт нэгжлэг хийх үеэрээ цагдаа нар олон тооны гар утас, мөнгө тоолох машин, галт зэвсэг илрүүлсэн байна. Саатуулагдсан этгээд үсчин, машин түрээслүүлэх газар зэргээр дамжуулж хар тамхи худалдаалсан мөнгөө ийнхүү угаалгын машиндаа хадгалж байсан хэмээн цагдаа нар сэжиглэж байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна