MNBA 21 аймгийн үндэсний лигийн хоёр удаагийн дэд аварга Ховд Шонхорууд улирлын хоёр дахь тоглолтоо Баянхонгор Мазаалай багийн эсрэг хийлээ. Хоёр багийн тоглолтын эхний үе тун ойролцоо өндөрлөсөн ч хоёрдугаар үед Шонхорууд бага зэрэг илүүрхсэн юм. Харин тоглолтын шийдвэрлэх хагаст Ховд Шонхорууд багаараа жигд сайн байснаар 102-75 харьцаатай улирлын эхний хожлоо авлаа. Тус тоглолтод Ц.Отгонжаргал 19 оноо, 8 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч трипл дабл хийхэд хоёрхон оноо дутсан. Тэгвэл Шонхорууд багаас Г.Цэнгүүнбаяр, Э.Батжаргал, О.Доржзовд, Э.Дорж-Арилд нар 10-с дээш оноог багаараа гайхалтай байлаа. Мөн Э.Дөлгөөн ердөө найман оноо авсан ч 8 бөмбөг таслалт, 6 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч олон талт тоглолтыг үзүүлжээ.
Харин Мазаалай багаас Э.Ариунболд 17 оноогоор багаа тэргүүлсэн байна. Улирлын эхний тоглолтондоо Мазаалайнууд хожигдсон бол Шонхорууд 1-1 гэсэн амжилттай боллоо.
Аваргуудаа өнгөтэй байна
Үндэсний лигт гурав дараалан аваргалахын төлөө зорьж буй Архангайн алтан дорнодын дайчид баг 112:93 харьцаатай Хэнтий аймгийн багийг хожлоо. Тоглолтын эхний үед алтан дорнодын дайчидийн О.Энхбаатар далласан довтолгоогоо удаа дараа амжилттай болгож онооны зөрүүг үүсгэж чадсан юм.Тоглолтын 2,3 р үе тун тэнцүүхэн өрнөж архангайн шинэхэн цэрэг Энхцогтын Дөлгөөн 20 оноо 4 бөмбөг таслалтаар сайн тоглолт үзүүлсэн юм.Харин Хэнтий аймгийг Шижирбат оноогоор багаа тэргүүлжээ. Дөрөвдүгээр үеийн найман минут тавин секунд үлдсэн байхад Алтан дорнодын дайчид онооны харьцааг 100:73 болгож 100 онооны босгыг давсан юм. Хэнтий аймгийн самбар доорх хамгаалалт өнөөдрийн тоглолтын хожигдлын шалгаан боллоо гэж харагдлаа.
Тус тоглолтод статистик үзүүлэлтээр Архангайн алтан дорнодын дайчид багаас О.Энхбаатар 29 оноо, 9 самбар, 5 ашигтай дамжуулалт, Э.Дөлгөөн 20 оноо, 4 бөмбөг таслалт өгч тэргүүлжээ. Харин Хэнтий аймгийн багаас Н.Шижирбат 23 оноо, 7 самбар, Б.Эрдэнэболор 22 оноо, 3 самбар авч багаа тэргүүлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна