Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Жуба хотод 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болсон "Данкон" маршийн тэмцээн болов.
Тус улсад НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны 25 эрэгтэй, 6 эмэгтэй цэргийн алба хаагчид тус тэмцээнд амжилттай оролцжээ. Дэлхийн 33 орны цэрэг, цагдаагийн, хүмүүнлэгийн нийт 360 гаруй алба хаагч оролцсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрлийн 1 дүгээр байраас 10 дугаар байр болон 12 дугаар байраас 25 дугаар байрыг, эмэгтэйчүүдийн төрлийн 1 дүгээр байраас 4 дүгээр байр болон 6 дугаар байруудыг Монгол Улсын энхийг сахиулагчид эзэллээ.
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлагч М.Уртнасан, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн дэслэгч Н.Ууганцэцэг нар 1 дүгээр байрт, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн дэд ахлагч Б.Мөнхсайхан, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахлах дэслэгч Ю.Туяа нар 2 дугаар байрт шалгарлаа.
Мөн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлагч Д.Мөнх-Очир, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дэслэгч Ц.Гэрэлтуяа нар 3 дугаар байрыг эзэлсэн амжилтаар хамтран үүрэг гүйцэтгэж буй орнуудын цэргийн алба хаагчдын дунд Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөсөн үйл явдал болов. 1972 оноос Энхийг сахиулагчдын дунд зохион байгуулж ирсэн нэр хүндтэй тэмцээний үндсэн шалгуур нь цэргийн алба хаагч 10 килограмм ачаатай 25 км замыг туулах бөгөөд 35-40 хэмийн халуунд оролцогчдын хүч, тэсвэр хатуужил, хамтын гар нийлэмжтэй ажиллагааг шаарддаг онцлогтой юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна