Автобусанд “Туулайчилдаг” иргэд өнөөг хүртэл байсаар л байна

2018/12/03
Техник технологийн хөгжил дэвшлийн үр дүнд нийслэлчүүд бидний өдөр тутам хэрэглэгддэг бүх л зүйлс улам “ухаалагжиж”, хэрэглэхэд хялбар болж байгаа билээ. Үүний нэгэн жишээ бол нийтийн тээвэр ухаалаг картаар үйлчилж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрч байна. Анх ухаалаг карт гарч, автобус кондуторгүй болсны дараа туулайчлах, мөнгө төлөхгүй зорчих, хульхидах үйлдэл маш ихээр гарч байсан юм.

2016 оны судалгаагаар нийтийн тээврээр үйлчлүүлэгч нийт иргэдийн 33 хувь нь “туулайчилж” мөнгө төлөлгүй зорчиж байна гэсэн тооцоо гарсан байдаг. Тэгвэл нийтийн тээвэр шалгагч, хянагчтай болсноор энэ тоо өнөөдөр буурч, багассан хэдий ч мөнгө төлөлгүй зорчих тохиолдол байсаар л байна. Хэдийгээр иргэд автобусны урд хаалгаар орж, ухаалаг картаар үйлчлүүлж байгаа ч, зарим нэгэн соёлгүй иргэд автобусны буух хаалга/ дунд болон хойд/-аар орж, мөнгө төлөхгүй туулайчилсаар байгаа юм. “Туулайчлах” үйлдэл өглөө, орой хүн ихтэй үеэр их гарч байгаа бөгөөд өдрийн цагаар харьцангуй цөөрдөг аж.
Нэг үеэ бодоход иргэд соёлжиж, бие биендээ хяналт тавьж байгаа нь үүнтэй холбоотой байж мэдэх юм. Автобусны “туулай” байсаар, байгаа цагт нийтийн тээврийн компаниудын орлого төдий чинээ багасаж, төлөвлөгөөндөө хүрч чаддаггүй. Ингэснээр нийтийн тээвэр хөгжих үүд хаалга бага багаар хаагдсаар байх болно. Мөн нийтийн тээврээр зорчигч иргэд ухамсартай, соёлтой үйлчлүүлснээр өнөөдрийн нийгмийн томоохон асуудлуудын нэг болсон түгжрэл, бухимдлаасаа салах боломжтой юм.
 
Иргэн бүр ухамсартай, ухаалаг байж, “Нийтийн тээвэр”-ээр соёлтой үйлчлүүлцгээе
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна