Ухаалаг картын сонголт илүү олон боллоо

2018/12/04
Дэлхий дээр ухаалаг карт хэмээх нэр томьёо 1969 онд бий болж, Германы эрдэмтэн Хельмүт Грүттрүп автомат чип картны патентийг өөрийн нэр дээр тэмдэглүүлсэн. Улмаар нийтийн хэрэгцээнд утасны картаар 1983 онд Франц улс дэлгэрүүлснээр удалгүй дэлхий нийтийн хэрэглээ болжээ. Одоо ухаалаг карт хүн төрөлхтний хэрэглээ болж, бид ч үүнээс хоцрохгүй явна. Монголчууд бэлэн мөнгөний карт, утасны карттай байсан бол 3 жилийн өмнөөс нийтийн тээвэрт ухаалаг карт ашиглах болсон билээ.


 
Нийслэл хотод хэрэглэж байгаа U-money цахим карт Энгийн карт буюу насанд хүрсэн иргэд үйлчлүүлэх, хүүхдийн буюу боловсролын сургуулийн насны хүүхэд хөнгөлөлттэйгөөр зорчих, Хөнгөлөлттэй буюу оюутан, цагдаа, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой картнуудаас гадна илүү олон сонголттой болжээ.
 
Тодруулбал:  



Хугацаатай U-money буюу бүтэн сарын туршид хязгааргүй зорчих эрх бүхий карт



Сити Пасс Карт буюу Хаан банк, нийтийн тээвэр хосолсон үйлчилгээ. Хаан банкны картаар автобусанд зорчих болон картаа цэнэглэх боломж



 Е Point, Илүү хэрэглээтэй Номин карт буюу Emart, Номингийн сүлжээ дэлгүүр, Скайтел, Тэнгис кино театрийн хамтарсан карт. Бонус картаар автобусанд зорчих боломж



NFC Sim карт буюу Mobicom болон Unitel-ийн шинэ сим картыг авснаар нэмэлт автобусны карт шаардлагагүй автобусанд утсаа уншуулан зорчих боломжтой үйлчилгээ. Цэнэглүүлэхдээ тухайн операторын гэрээт салбарууд болон карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүдээр сим картаа цэнэглүүлэх боломжтой юм.  


 
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 538 карт борлуулах, цэнэглэх гэрээт цэг ажиллаж байна. Мөн үүнээс гадна “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс цэнэглэлтийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 24 цагаар ажилладаг Circle K, CU сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэснээр зорчигчид 24 цагийн туршид картаа цэнэглүүлэх боломжтой болжээ.


 
Автобусанд ухаалаг картаар үйлчлүүлэх нь нийтийн тээврийн хөгжлийг дэмжиж, урагшлуулах нэгэн том хүч болно. Иргэн бүр ухамсартай үйлдэл хийж, нийтийн тээвэрт соёлтой үйлчлүүлснээр өнөөгийн нийгмийн нэгэн том асуудал болсон түгжрэл, бөглөрөл, бухимдлаасаа салах боломжтой юм.
 
                               Иргэн бүр ухамсартай, ухаалаг байж, “Нийтийн тээвэр”-ээр соёлтой үйлчлүүлцгээе


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна