Үндэсний хоккейн лигийн Детройт Ред Уингз багийн довтлогч Тайлер Бертуцци даваа гаригт болсон Колорадо Эвеленш багийн эсрэг хийсэн тоглолтонд нэгэн бүдүүлэг үйлдэл хийсэн билээ. Энэ үйлдлийнхэн төлөө түүний 2 тоглолтонд оролцох эрхийг нь хассан байна. Тайлер Бертуцци сэлгээний сандалд сууж байх үедээ Колорадо Эвеленш багийн Мэтт Калвертийг хашлагад тулж ирэх үед нүүр лүү дэлсээд авсан юм. Энэ улиралд 9 гоол 7 гоолын дамжуулалтыг өгөөд байгаа Тайлер Бертуцци ингэснээр Тампа Бей Лайтнинг, Торонто Мэйпл Лифс багуудын эсрэг хийх тоглолтонд оролцох боломжгүй болоод байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна