Хошин шогийн нэрт жүжигчин, 57 настай Эдди Мерфи аав болжээ. Түүний 10 дахь хүүхэд нь мэндэлсэн байна. 39 настай загвар өмсөгч бүсгүй Пэйж Батчер Мерфигийн хүүхдийг тав хоногийн өмнө төрүүлжээ. Эдди хүүтэй болсон гэдгээ зарлаж, нэрийг нь ил болгожээ.
“Макс гэдэг хүү маань гурван кг жинтэй, 48 см урт төрлөө. Ээж, хүү хоёрын биеийн байдал тун сайн байгаа” хэмээн Мерфи бичжээ. Пэйж бүсгүйг бие давхар болсныг мэдэнгүүтээ жүжигчин эр түүнд гэрлэх санал тавьсан бөгөөд тэд удахгүй хуримаа хийхээр төлөвлөж байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна